НҮҮХҮЙН ӨРТӨӨЛӨЛ–2051

33,000.00

Онцлох 2026-05-12 product Эрдэнэ Лхагвасүрэн 34 220 үг ~2 мин
Нөөцийн тоо: 100

НҮҮХҮЙН ӨРТӨӨЛӨЛ–2051 нь 1225–2051 оны хооронд үе дамжин төлөвшсөн Монголын оршихуйн сэтгэлгээг XXI зууны дэлхийн сорилтуудтай холбосон урт хугацааны онол–стратегийн баримт бичиг юм. Энэ бүтээл нь богино хугацааны бодлогын хөтөлбөр бус, харин хөгжлийг оршихуйн суурь ойлголтоор дахин унших, түүнийг ёс зүй, ухамсар, хариуцлагын босоо голчид нийцүүлэх чиг баримжаа юм.

Сүүлийн хоёр зууны турш техник, эдийн засаг, институтийн хөгжил хурдацтай өргөжсөн ч энэхүү хурдатгал нь ёс зүй, ухамсрын чадамжийг дагуулж өсгөөгүйгээс дэлхий нийтэд тэнцвэр алдагдсан олон талт гажуудал хуримтлагдсан байна. Ном нь энэ зөрчлийг “ёс зүйн хоцрогдол”, “хариуцлагын тасралт” зэрэг олон улсын судалгаанд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор задлан шинжилж, хөгжлийг зөвхөн хурд, хэмжээ, ашигт төвлөрсөн шалгуураас гарган амин чанартай уялга, тэнцвэрт шилжүүлэх шаардлагыг дэвшүүлдэг.

Бүтээлд Нүүхүйн онол, Алтан гадаст загвар, оршихуйн босоо голч зэрэг үндсэн ойлголтуудаар дамжуулан хувь хүн, өрх бүл, айл аймаг, улс үндэстэн, байгаль эхийн хоорондын харилцан шүтэлцээг нэгэн амьд урсгалд холбон тайлбарласан.

Хөгжил нь шулуун ахиц бус, үечлэлээр засварлагдан өндөрсөх давлагаат хөдөлгөөн болохыг нотолж, хямралыг сүйрэл бус засварын боломж болгон унших онолын суурийг тавина.

Ийнхүү НҮҮХҮЙН ӨРТӨӨЛӨЛ–2051 нь өнгөрснийг туйлшруулах бус, ирээдүйг таамаглах бус, харин найман зууны турш хуримтлагдсан оршихуйн туршлагыг орчин цагийн хэлээр дахин тайлбарлаж, дэлхийн хөгжлийн чигийг ёс зүй, ухамсрын түвшинд засварлахыг зорьсон стратегийн бүтээл юм.

Энэ нь хөгжлийг хүч чадлын өрсөлдөөнөөс гарган, хариуцлагын тэнцвэрт урсгалд оруулах Алсын харааг тодорхойлно.

Захиалах утас: 89600110