НҮҮХҮЙН ОНОЛ

НҮҮХҮЙН ОНОЛ

I. АГЗ ГЭЖ ЮУ ВЭ — ҮНДСЭН ТОДОРХОЙЛОЛТ

1.1 АГЗ-ийн мөн чанар

Алтан гадас загвар (АГЗ) нь Оршихуйн суурь загвар (ОСЗ) болон Босоо голч загварыг (БГЗ) угсарч нэгтгэсэн дөрвөн хэмжээст оршихуйн онолын загвар юм. Энэ нь:

Нэгдүгээрт — аливаа зүйл жам ёсны дагуу зөв оршиж байгаа эсэхийг шалгах ШАЛГУУРЫН ЗАГВАР.

Хоёрдугаарт — хүний үйл ажиллагаа байгальд ээлтэй байгаа эсэхийг тодорхойлох ПРАКТИК БАГАЖ.

Гуравдугаарт — бүх төлөвлөлт, алсын харааны баримт бичгийг хянан дүгнэх ШҮҮГЧ.

Нэр томьёо: АГЗ = Алтан гадас загвар. Англиар: GPME = Golden Polaris Model of Existence.

1.2 Яагаад дөрвөн хэмжээст вэ

ОСЗ нь тоос, хий, чийг, дэнс дөрвөн бүрэлдэхүүнтэй, гурван хэмжээст загвар — нүүхүйн хавтгайд байрлана.

БГЗ нь Алтан Гадас, Жам, Дэнс гурван бүрэлдэхүүнтэй, нэг хэмжээс нэмнэ — босоо голч чиглэлд.

Хоёрыг Дэнс буюу Амин чанараар холбоход — ОСЗ-ын гурван хэмжээст нүүхүйн хавтгай нь БГЗ-ын нэг хэмжээсээр өргөтгөгдөж дөрвөн хэмжээст болно. Цаг хугацаа амин оронд болон амин чанарт агуулагдана.

Холбох цэг: ОСЗ-ын 'Амин орон' буюу Дэнс ба БГЗ-ын 'Амин чанар' буюу Дэнс — хоёулаа тэнцвэржүүлэгч бүрэлдэхүүн тул нэг цэгт холбогдоно. Энэ холболтоор хоёр загвар нэгдэнэ.

1.3 АГЗ-ийн зургаан бүрэлдэхүүн

Угсарсан загварт нийт зургаан үүрэгтэй бүрэлдэхүүн байна:

Бүрэлдэхүүн

Үүрэг

Эх загвар

Тоос

Биежүүлэгч

ОСЗ

Хий

Дүүргэгч (хувиргагч)

ОСЗ

Чийг

Хариуцагч (бүтээгч, амьдруулагч)

ОСЗ

Дэнс / Амин чанар

Тэнцвэржүүлэгч — ДАВХАР ҮҮРЭГТЭЙ

ОСЗ + БГЗ

Жам (Зөв орших зорилгын цулдал)

Чиглүүлэгч

БГЗ

Алтан Гадас

Заагч (хөдөлгөөнгүй лавлах цэг)

БГЗ

Чухал тэмдэглэл: Дэнс буюу Амин чанар бол АГЗ-ын хөдөлгөөнт 5 бүрэлдэхүүний дотроос давхар үүрэгтэй цорын ганц бүрэлдэхүүн.

2026-05-06 Narankhuu N 265 239 үг~2 мин Онцлох