ЕБС-ийн Хичээлийн хуваарь зохиодог програм гаргалаа.

Онцлох 2026-08-23 article Эрдэнэ Лхагвасүрэн 126 386 үг ~2 мин
 ЕБС-ийн Хичээлийн хуваарь зохиодог програм гаргалаа.

ЭЭНЭЭ 5Ж

Хичээлийн хуваарь зохиох програм

Дөрвөн Бэрх Академи · Танилцуулга

Өгөгдлөө бүрэн оруулсан бол нэг товчоор бүтэн хуваарь зохиогдоно. Багшийн боломж, сурагчийн ачаалал, кабинетийн нөхцөл, бүлгийн салалт зэрэг олон шаардлагыг систем нэг дор тооцож, давхцалгүй хуваарийг гаргаж өгнө.

Яагаад хэрэгтэй вэ

Хичээлийн хуваариас сургалтын бүх үйл ажиллагаа хамаардаг.

Гэтэл түүнийг зохиох ажил ажлын цагт багтдаггүй, цалинд тооцогддоггүй — жил бүр хэн нэгний хоёр долоо хоногийг шөнө, амралтын өдрөөс нь авдаг.

Хуваарь зохиох ажлыг ихэвчлэн сургалтын менежер ганцаараа биш, хамтрагчтайгаа, ажлын бус цагаар гүйцэтгэдэг. Нэг удаагийн зохиолт дунджаар 40 цаг, туслагчтай бол түүнээс хоёр дахин их хүн-цаг зарцуулагддаг. Энэ ажил хагас жилд, багш солигдоход, бүлэг өөрчлөгдөхөд дахин давтагддаг.

ЭЭНЭЭ 5Ж-ийн хуваарийн програм энэ ачааллыг өөр дээрээ авна.

Програм юу хийдэг вэ

● Олон нөхцөлийг зэрэг бодно — Багшийн боломж, сурагчийн ачаалал, кабинетийн нөхцөл, хамтарсан хичээл, бүлгийн салалтыг нэг дор тооцож хамгийн зохистой хуваарийг гаргана.

● Давхцлыг өөрөө шалгана — Нэг багш, нэг анги, нэг кабинет давхцаж байгааг систем өөрөө илрүүлж, зөрчилтэй хувилбарыг гаргахгүй.

● Эцсийн шийдвэр таных — Гарсан хуваарийг гараар засаж сайжруулж болно. Мөн өөрийн зохиосон хуваариа оруулж ажиллуулах боломжтой.

● Түр хуваарь — Тэмцээн, урлагийн арга хэмжээ, шалгалт, баяр ёслолын үед нэг буюу хэдхэн өдрийн хуваарийг тусад нь гаргана. Хугацаа дуусмагц үндсэн хуваарь өөрөө сэргэнэ.

● Өөрчлөлт шууд хүрнэ — Багш чөлөө авах, кабинет солигдох зэрэг өөрчлөлт гарахад сурагч, багш, эцэг эхэд шууд мэдэгдэнэ. Хүн бүр өнөөдрийн бодит хуваарийг гар утаснаасаа хардаг.

Хэрхэн ажилладаг вэ

Нэг. Сургуулийн өгөгдлөө оруулна — анги, бүлэг, багш, кабинет, хичээлийн ачаалал. Нэвтрүүлэлтийн үед бид тохируулахад тусална.

Хоёр. Тавих нөхцөлөө сонгоно. Багшийн цагийн боломж, хичээлийн байрлал, ачааллын хязгаар зэргийг сургууль өөрөө тодорхойлно.

Гурав. Нэг товч дарахад хуваарь зохиогдоно. Үр дүнг харж, шаардлагатай хэсгийг гараар засаад баталж, хэвлэнэ.

Хэнд зориулсан бэ

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер хуваарийг зохиож, батална. Багш өөрийн цагийн хуваарь, орлуулгаа хардаг. Сурагч, эцэг эх өнөөдөр, маргаашийн бодит хуваарийг утаснаасаа хардаг. Захирал сургуулийн ерөнхий байдал, тайланг харна.

Үнэ

Нэвтрүүлэлт ба эхний хоёр сар — 150,000₮.

Гурав дахь сараас бүлгийн тоогоор бодогдоно — нэг бүлэг 1,500₮.

Жишээ нь 45 бүлэгтэй сургууль гурав дахь сараас сард 67,500₮ төлнө. Төлбөр нь хичээлийн жилийн 10 сарын хугацаанд тооцогдоно.

Бүртгэл

Танай сургууль сонирхож байвал доорх холбоосоор бүртгүүлээрэй. Бүртгүүлснээр бид тантай холбогдож, гэрээ болон төлбөрийн мэдээллийг хүргүүлнэ. Төлбөр баталгаажмагц системийн эрхийг нээж, хэрэглэх заавар, цахим сургалтад урина.

Бүртгүүлэх: durvunberkh.mn/eenee5j

Бүртгэл 8 дугаар сарын 25-нд хаагдана.

Асуулт байвал бидэнтэй холбогдоорой:

Дөрвөн Бэрх Академи · Erdene@durvunberkh.mn · 976-89600110

Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Худалдан авах

Хичээлийн хуваарь боловсруулах програм
Хичээлийн хуваарийн үргэлжлэх үнэ
1,500 ₮
1,500 ₮ / Сургуулийн бүлэг / сар (сар бүр төлнө)

Энэ үйлчилгээ сургуульд холбогддог тул системд бүртгүүлж авна. Бүртгэл баталгаажмагц нэхэмжлэх тань бэлэн болно.

Бүртгүүлэх